Хялбар баталгаажуулалт

Хэрэглэгчээ таних хялбар шийдэл

Царай тулгах, амьд эсэхийг шалгах, иргэний үнэмлэх уншихыг нэг платформоос. Mobile болон вэб апп-даа хэдхэн өдөрт холбоно.

Царай таних дэлгэцийн урьдчилсан харагдац
09:41

Баталгаажсан хэрэглэгч

••/••/••••

Баталгаажсан огноо
••/••/••••

•••• ••-••••••-••••

Амьд эсэхийг шалгах: хэрэглэгчийг баруун тийш харахыг хүсэж буй дэлгэцЦарай тулгалт амжилтгүй: нийцэл 20%, зөвшөөрөгдөөгүйЦарай тулгалт амжилттай: нийцэл 98%, зөвшөөрсөн

Амьд эсэхийн шалгалт

Дэлгэцийн өнгөт гэрэл, толгойн хөдөлгөөнөөр хэвлэсэн зураг, дэлгэцнээс үзүүлсэн бичлэг, маскийг илрүүлнэ.

Царай тулгалт

Сэлфиг иргэний үнэмлэхний зурагтай тулгаж, ижил хүн мөн эсэхийг 0–100 оноогоор хэлнэ.

Баримт бичиг унших

Иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхийг уншиж, талбар бүрийн итгэлцлийн оноог буцаана.

Аюулгүй байдал

Шалгалт бүр давтагдашгүй бөгөөд үр дүнг танай систем давхар баталгаажуулдаг тул хуурамчаар үүсгэх боломжгүй.

Үйлчилгээ

Хэрэгцээндээ тохирсон үйлчилгээгээ сонгоно уу

Үйлчилгээ бүр бие даасан бөгөөд тус тусдаа API түлхүүр, тайлан, үнэтэй. Хэрэгтэйгээ л авна.

Face Match

Амьд эсэх + царай тулгалт

Mobile эсвэл вэб SDK хэрэглэгчийн сэлфи, өнгөт гэрлийн дарааллыг авч, амьд хүн мөн эсэхийг шалгаад иргэний үнэмлэхний зурагтай тулгана.

  • Хэвлэсэн зураг, дэлгэц, маскаас хамгаална
  • Liveness болон тохирлын оноо
  • Үр дүнг танай систем давхар баталгаажуулна
Face Compare

Хоёр зургийн тулгалт

Хоёр зургийг серверээс шууд илгээж, нэг хүн мөн эсэхийг оноо болон match үр дүнгээр авна. SDK шаардлагагүй.

  • SDK шаардлагагүй, шууд холбогдоно
  • Нэг хүсэлтээр шууд үр дүн
  • Бүртгэлтэй зураг тулгах, давхардал шалгах
ID Reader

Баримт бичиг унших

Иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхний зургаас овог, нэр, регистр, төрсөн огноо зэргийг уншиж, цээж зургийг нь салгаж өгнө.

  • Иргэний үнэмлэх, паспорт, жолооны үнэмлэх
  • Талбар бүрийн итгэлцлийн оноо
  • Кирилл, латин хоёр бичгийг тулгана
Холболт

Танай апп ямар ч технологи дээр байсан холбогдоно

Бэлэн SDK, нарийвчилсан гарын авлага, жишээ кодтой.

SDK болон API

  • React Native
  • Flutter
  • Swift (iOS)
  • Kotlin (Android)
  • Web SDK
  • REST API

Байршуулалт

Cloud

Манай сервер дээр ажиллана. Сервер, шинэчлэл, хяналтыг бид хариуцна. Хамгийн хурдан эхлэх арга.

On-premise

Танай дотоод сервер дээр суулгана. Биометрик өгөгдөл танай орчноос гарахгүй. Шифрлэгдсэн моделиор хүргэнэ.

Яагаад бид гэж

Монгол хэрэглэгчид зориулсан шийдэл

Аль ч төрлийн бизнест нэг API-аар холбогдож, хэрэглэгчээ найдвартай танина.

Монгол, ази хүний царайд тохируулан сургасан

Сургалтын өгөгдөл нь монгол болон ази хүний царайд төвлөрсөн тул танай хэрэглэгчийг нарийн, найдвартай таньдаг.

  • Данс нээлт
  • Зээлийн үйлчилгээ
  • Харилцагчийн бүртгэл

Ойрхон техникийн дэмжлэг

Холболтоос эхлээд ашиглалтын турш манай инженерүүд шууд дэмжинэ. Танай шаардлагад тохирсон нэмэлт функцыг хөгжүүлж өгнө.

  • Холболтын техникийн дэмжлэг
  • Захиалгат функц
  • Монгол хэлээр дэмжлэг

Өгөгдлөө өөрөө хянах боломж

Биометрик өгөгдөл эмзэг мэдээлэл тул хүсвэл бүх системийг өөрсдийн дотоод сервер дээр ажиллуулж болно.

  • Cloud эсвэл on-premise
  • Шифрлэгдсэн моделиуд
  • Хүсэлт бүрийн бүртгэл
Түгээмэл асуулт

Түгээмэл асуулт, хариулт

Холбоход хэр хугацаа шаардагдах вэ?

Бэлэн SDK болон жишээ код ашиглан ихэнх баг хэдхэн өдөрт тест орчноо холбодог. Холболтын явцад бид техникийн дэмжлэг үзүүлнэ.

Ямар баримт бичиг уншдаг вэ?

Монгол Улсын иргэний үнэмлэх (нүүр, ар тал), гадаад паспорт, жолооны үнэмлэхийг уншина.

Хуурамч зураг, бичлэгээр хуурч болох уу?

Бараг боломжгүй. Шалгалт бүрт сервер өөр өнгөт гэрлийн дараалал өгдөг бөгөөд дэлгэц нүүрийг тэр өнгөөр гэрэлтүүлнэ. Хэвлэсэн зураг, дэлгэцнээс үзүүлсэн бичлэг, урьдчилан бичсэн видео энэ дарааллыг давтаж чаддаггүй.

Биометрик өгөгдөл хаана хадгалагдах вэ?

Бид биометрик өгөгдөл хадгалдаггүй. Зураг зөвхөн шалгалтын явцад боловсруулагдаж, HTTPS-ээр шифрлэгдэж дамжина. On-premise сонголтод бүх систем танай сервер дотор ажиллах тул өгөгдөл танай орчноос огт гарахгүй.

Үр дүнг хэрхэн найдвартай хүлээн авах вэ?

Шалгалтын үр дүнг танай систем манайхаас шууд давхар баталгаажуулж авдаг. Тиймээс хэн нэгэн аппыг өөрчилж хуурахыг оролдсон ч хуурамч үр дүн танай системд хүрэхгүй.

Төлбөр ямар байдлаар тооцогдох вэ?

Үйлчилгээ бүрийн хүсэлтийн тоогоор тооцно. Урьдчилан кредит авах эсвэл сар бүр хэрэглээгээрээ төлөх боломжтой. Дэлгэрэнгүйг хүсэлт илгээснээр бид санал болгоно.

Хүсэлт илгээх

Үйлчилгээ авах хүсэлт

Мэдээллээ үлдээгээрэй. Манай баг тантай удахгүй холбогдож, туршилтын орчин тохируулна.

Сонирхож буй үйлчилгээ *
Танай апп ямар технологи дээр вэ
Холбоо барих

Бидэнтэй холбогдоорой

Танай байгууллагад тохирсон шийдлийг санал болгож, туршилтын орчин тохируулна.

Манай хаяг

219 тоот, Мэдээлэл технологийн үндэсний парк, Бага тойруу-49, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-210646

Холбогдох утас

+976-88216971

Ажлын цаг

Даваа – Баасан: 09:00 – 18:00